Лондон Дахь Монгол Улсын Элчин Сайдын Яам
Tuesday: 09:00 - 13:00
Wednesday: 09:00 - 13:00
Thursday: 09:00 - 13:00
Friday: 09:00 - 13:00
Saturday: -
Sunday: -
About Лондон Дахь Монгол Улсын Элчин Сайдын Яам
This is the official Facebook page of the Embassy of Mongolia to the United Kingdom of Great Britain and Northern Ireland.
Reviews
http://embassyofmongolia.co.uk/?p=2487&am p;lang=mn
Монгол - ИБУИНВУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн хүрээнд Кэмбриджийн их сургуулийн Монгол ба Өвөр Ази судлалын төв, Лондон дахь Монгол Улсын Элчин сайдын яам хамтран
Cambridge Mongolia Forum has been jointly organised by the Embassy of Mongolia and MIASU, Cambridge University, to address some of the most pressing issues facing Mongolia in the fields of culture, economy, diplomacy, and politics. There will be three academic panels bringing together UK-based scholars and senior representatives of the Mongolian government to address the following themes: Mongolia’s leadership and governance; Mongolia’s geopolitics, geoeconomics and diplomacy; and UK-Mongolia collaboration in the field of Mongolian studies
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн дагуу Үндэсний баяр наадмын өдрүүд буюу 2018 оны 7 дугаар сарын 11, 12, 13-ны өдрүүдэд тус Элчин сайдын яам амарна. 2018 оны 7 дугаар сарын 16-ны Даваа гаригаас хэвийн цагийн хуваариар ажиллана.
Тус ЭСЯ, Цахим Өртөө Холбоо, Британи Монголын Оюутны Холбоо, Лондон Коллеж Их Сургууль (University College London) -ийн Монгол Оюутны холбоо тус тус хамтран <Монгол ЕБС төгсөгчдийн зөвлөгөөн>-ийг 2018 оны 6 дугаар сарын 16-ны Бямба гаригт Лондон Коллеж Их Сургуулийн Антропологийн тэнхим дээр зохион байгуулав. <Сурагчийн EQ -г хөгжүүлэхэд багшийн оролцоо> сэдвийн доор явагдсан энэхүү зөвлөгөөнд Британид боловсрол судлалын чиглэлээр эрдмийн зэрэг хамгаалсан болон Монголд ЕБС бо...лон их, дээд сургуульд багшилж байсан туршлагатай хүмүүс илтгэл хэлэлцүүллээ.
Зөвлөгөөнийг нээж Монгол Улсаас ИБУИНВУ-д суугаа Элчин сайдын яамны зөвлөх Л.Отгонбаяр үг хэлэв. Зөвлөгөөний үндсэн хэсэгт боловсрол судлалын магистр Л.Эрдэнэчимэг <Боловсролын шинчлэл: Өнгөрсөн, одоо ба ирээдүй> сэдвээр, магистр П.Ууганбаяр
Зөвлөгөөнийг магистр Х.Улсболд, магистр Ж.Батдорж, боловсрол судлалын магистрант Б.Анар нар хөтлөн явууллаа. Уг зөвлөгөөний материалыг цахим гарын авлага болгон бэлтгэх бөгөөд Монголын ЕБС-иудын багш, судлаачид нээлттэй авч ашиглах бололцоотой болох юм. http://embassyofmongolia.co.uk/?p=2446&am p;lang=mn
See More
"Монголд Ерөнхий Боловсролын Сургууль төгсөгчдийн зөвлөгөөн-1" Лондон хотноо 2018 оны 6 сарын 12-ны өдөр болно.
Гадаад паспорт захиалсан Г.Агар, Л.Сансар, Л.Өлзийт, С.Хулан, Д.Чимэгтайван, З.Энхтунгалаг, С.Ариунзаяа, Д.Цээсүрэн, Б.Ананд, М.Батцэцэг, М.Оюунцэцэг, Э.Нандин-Эрдэнэ нар ЭСЯ-тай холбоо барьж бичиг баримтаа хүлээн авна уу.
Элчин сайдын яамны консулын ажилтан 2018 оны 5 сарын 15-ны Мягмар гаригт 12-18 цагийн хооронд Кэмбридж хотод томилолтоор ажиллах тул энэ цагуудад консулын үйлчилгээ үзүүлэхгүй. Маргааш буюу 2018 оны 5 сарын 16-ны Лхагва гаригаас ердийн цагийн хуваарийн дагуу үйлчилнэ.
"ЗУНЫ АМРАЛТАА ТӨЛӨВЛӨЕ - БИЧИГ БАРИМТАА ЦЭГЦЭЛЬЕ" аян үргэлжилж байна
Тус ЭСЯ-ны зүгээс суугаа болон хавсран суугаа улс дахь Монгол иргэддээ зориулан <<Зуны амралтаа төлөвлөе – Бичиг баримтаа цэгцэлье>> уриатай иргэдийг бичиг баримтжуулах, бичиг баримтын зөрчлийг арилгуулах, консулын үйлчилгээний хүртээмжийг дээшлүүлэх 5 сарын аяныг өрнүүлж байгаа билээ. Аяны хүрээнд консулын ажилтан 2018 оны 2 дугаар сард 23-24-ний өдрүүдэд хоёр өдрийн турш Ирландын Дублин хотод ажиллав. Мө...н 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Ноттингхам хотод, 24-ний өдөр Манчестер хотод, 4 дүгээр сарын 07-ны өдөр Шотландын Эдинбург хотод очиж үйлчилгээ үзүүлж Монголчуудтайгаа уулзлаа. Аян маань 2018 оны 5 дугаар сард Исландын Рейкъявик хотод үргэлжилнэ. Иргэд олноор амьдарч байгааг харгалзан Ирландын Дублин хотод 2018 оны 6-7 саруудын аль тохиромжтой гэж үзсэн өдөр консулын үйлчилгээг очиж үзүүлэхээр судалж байна. Иргэд маань оршин суугаа нутгийнхнаа Монголчуудын Фейсбүүк групп болон тус ЭСЯ-ны цахим хуудаснаас консулын үйлчилгээ үзүүлэх газрын хаяг, хугацааны тухай мэдээллийг авах боломжтой юм.
See More
Гадаад Паспорт захиалсан Д.Цээсүрэн, Я.Ган-Эрдэнэ, Э.Мөнхболор, П.Мөнх-Ундрал, Б.Ананд нарын иргэний үнэмлэх ирсэн тул ЭСЯ-тай холбоо барьж авна уу.
САНАХАД ИЛҮҮДЭХГҮЙ Консулын үйлчилгээ авахаар ирсэн нэгэн иргэний хуучилсан зүйлийг бусдад сургамж болгох үүднээс хуваалцъя. Тэрбээр хэдхэн жилийн өмнө гадаадад нийтийн унаанд явж байхдаа бүхий л бичиг баримттай түрийвчээ алджээ. Алдсан зүйлс дотор мөнгөнөөс гадна иргэний үнэмлэх, BRP, Гадаад паспорт, жолооны үнэмлэх, оюутны үнэмлэх, виза карт байжээ. Азаар тэрбээр хэд хэдэн ЭСЯ-нд виз мэдүүлж байх үедээ хувийн бүхий л бичиг баримтаа сайтар гаргацтай сканнердаж өөрөө өөрийнхөө email хаяг руу илгээсэн байсан нь түүнд хожим их хэрэг болсон. Ингэснээр өөрийн бичиг баримтуудын хуулбарыг олж, бичиг баримтаа түвэггүй нөхөн авч чадсан юм. Танд өөрийн тань бичиг баримтын дугаар, хуулбар хэрэг болох үе бий. Иймд завтай үедээ энэ хүний аргаар бичиг баримтуудынхаа хуулбарыг өөртөө илгээгээд үзэхэд хожим яарсан үед хэрэг болж мэдэх юм шүү.
Монголын бүх эмэгтэйчүүддээ Олон улсын эмэгтэйчүүдийн өдрийн мэндийг хүргэж, эрүүл энх, аз жаргал, хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе!
Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу 2018 оны 3 дугаар сарын 8-ны өдрийн Пүрэв гаригт тус ЭСЯ амарна.
ИТГЭМЖЛЭЛ ГЭРЧЛҮҮЛЭХЭД АНХААРАХ ЗҮЙЛС:
Итгэлцэл. Та өөрөө биечлэн гүйцэтгэх боломжгүй үйлдлийг бусдаар дамжуулан гүйцэтгэхийн тулд бусдад итгэлцлийн үндсэн дээр итгэмжлэл олгодог.
... Үр дагавар. Та өөрийн үл хөдлөх хөрөнгө, байр орон сууц, бүх төрлийн эд хөрөнгө, данс захиран зарцуулах тухай итгэмжлэлийг бусдад олгохдоо хожим чухам ямар үр дагавар гарч болохыг аль болох бодож, шаардлагатай бол хуульчаас зөвлөгөө авч байх нь таны эд хөрөнгө, цаг завыг хэмнэхийг анхаарна уу.
Чадамж, туршлага. Таны төлөөлж таны ажлыг Монгол Улсад зохицуулах хүн тань эрүүл мэнд, цаг зав, боловсрол, бичиг үсгийн чадавхийн хувьд тохиромжтой эсэхийг сайтар эргэцүүлнэ үү. Тухайлбал, ахмад настай хүнийг оочер дараалал ихтэй эсхүл хууль шүүхийн байгууллагаар хөөцөлдөх ажилд итгэмжлэх нь зохисгүй нь практикаас тодорхой харагдаж байна.
Эд хөрөнгө захиран зарцуулах агуулгатай итгэмжлэлийг нотариатаар гэрчлүүлэхдээ тухайн эд хөрөнгөтэй холбоотой өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбарыг авчирна уу. Учир нь таны нэр тухайн орон сууцны өмчлөгчөөр бүртгэгдсэн эсэхийг нягталж, тухайн хөрөнгийн бусад өмчлөгчдийн зөвшөөрөл зэрэг эрх зүйн хувьд ач холбогдолтой олон асуудал хөндөгдөж болзошгүй байдаг.
Банк, үүрэн холбооны оператор компанид бүртгэгдсэн данс, утасны дугаарын эзэмших эрхийн тухайд итгэмжлэл гэрчлүүлэхээр ЭСЯ-нд хүрэлцэн ирэхээсээ өмнө тухайн үйлчилгээний байгууллагатай цахим болон бусад хэлбэрээр холбогдон тодруулж, тэдгээр үйлчилгээний байгууллагуудаас тавьдаг шаардлагыг дагуу итгэмжлэлээ бичих нь таны цаг завыг хэмнэнэ.
Хуулийн болон шүүхийн байгууллагаар эрхээ хамгаалуулах итгэмжлэлийг гэрчлүүлэхийн өмнө та заавал өмгөөлөгчөөс зөвлөгөө авч, шаардлага хангасан итгэмжлэлийн төслийг мэргэжлийн хүнээр бичүүлэх шаардлагатай.
Маягт бөглөхдөө хаяг гэсэн хэсэгт амьдарч байгаа газрын холбоо барих утас, цахим шуудангийн хаягийг бичнэ.
Иргэд консулын үйлчилгээ авахдаа иргэний үнэмлэх эсхүл гадаад паспорттой ирж үйлчлүүлэх ба Монгол иргэдийн бүртгэлийн хуудсыг давхар бөглөж ирж байна уу Итгэмжлэлийн маягт, загваруудыг эндээс үзнэ үү. http://embassyofmongolia.co.uk/?p=209& ;lang=mn
See More
Та зуны амралтаа төлөвлөж байна уу? Бичиг баримтаа хүчинтэй эсэхийг шалгаарай!
http://embassyofmongolia.co.uk/?p=2357&am p;lang=mn
More about Лондон Дахь Монгол Улсын Элчин Сайдын Яам
Tuesday: 09:00 - 13:00
Wednesday: 09:00 - 13:00
Thursday: 09:00 - 13:00
Friday: 09:00 - 13:00
Saturday: -
Sunday: -